Улс төр


АН-ын дарга орон нутгийн сонгуулийн дараа тодорно

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэжээ.  Сонгуульд ялагдсан шалтгаан, өнгөрсөн хугацаанд явуулсан алдаа оноогоо хэлэлцсэн байна.  Мөн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын даргыг сонгох асуудлыг орон нутгийн сонгуулийн дараа явуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.   Гишүүд санал нэгдэж,  намын даргыг сонгох их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр товложээ.  Мөн намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, тэрхүү дүрмээр намын шинэ дарга болон шинэчлэлээ явуулахаар ҮБХ-ноос тогтож, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлыг хэсэг байгуулсан байна.   Мөн намын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судлаачдыг оролцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах болсон байна. Одоогоор Ардчилсан намын дарга нэр дэвшихээр 10 гаруй хүн хүсэлтээ өгчээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.