Нийгэм


Дархан-Сүхбаатар чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. Энэ сарын 1-нд А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсон улмаас Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж эвдрэл үүсээд байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.




Холбоотой мэдээлэл