Нийгэм


Эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт нэмж бүртгэнэ

3 өдөр, 16 цаг TIMES.MN

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хичээлийг танхим, теле байдлаар хослуулахаар болсон. Ингэхдээ нэг ангид олон хүүхэд суулгахгүй, мөн хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэхгүй гэдгээ салбарын яамнаас мэдэгдээд байгаа юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаанд цар тахлын үеэр хоол, унд, асаргаа сувилгааны гачигдалд орсон хүүхдүүдэд олон улсын байгууллагатай хамтарч хүнсний багц, ариун цэврийн багц, боловсролын багц хүргэх ажлыг зохион байгуулж 3000 гаруй хүүхдэд хүргэсэн байдаг. Тэгвэл энэ намар хичээл сургууль эхлэхээр 3-4 настай хүүхдийг цэцэрлэгт нэмж авахдаа зорилтот өрхийн амьдралын нөхцөл байдал тааруу өрхийн хүүхдийг эхний ээлжид хамруулах чиглэлийг баримтлахаар болжээ.


Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.