2020,7-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


ОХУ-Танзан, Турк, ИБУИНВант Улсын хилийг нээжээ

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монгол Улс ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, ковид-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх,экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэллийг өнөөдөр өглөө.

 ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: ОХУ одоогийн байдлаар гуравхан улс буюу Танзан, ИБУИНВУ, Турк улсын хилийг нээгээд байгаа. Манай иргэд ОХУ-ын нутаг  дэвсгэрээр дамжин эх орондоо ирэх нь хаалттай гэдгийг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна, хэрэв ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон тохиолдолд ОХУ хоёр жил хүртэлх хорих ял онооно гэлээ.

 


Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсад 30000 хонь бэлэглэх шийдвэр гаргасан билээ. Уг 30000 хонийг Хятадын тал амьдаар нь авах хүсэлт гаргасан аж.  Мал тарга тэвээргэ авсаны дараа тээвэрлэн гаргах шийдвэрийг Хүнс хөдөө аж ахуйн яам хариуцна гэдгийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.