Нийгэм


Есдүгээр сарын 10-наас өмнө самар түүхийг хоригложээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Хуш модны самрыг есдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө түүж хэрэглэхийг хоригложээ. Тодруулбал, ойг хамгаалах, зүй зохистой ашиглуулах зорилгоор самрын болц гүйцэхээс өмнө түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд Архангай аймгийн сумдын дарга нар болон Байгаль орчны хяналтын байцаагч, Байгаль хамгаалагч зэрэг 60 гаруй төлөөллийг хамруулсан уулзалт өчигдөр болжээ.

Уулзалтын үеэр тус аймгийн Засаг даргын захирамж гарч, ойн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор хуш модны самрыг 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө түүж, бэлтгэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн ойн санг хамгаалах, хуш модны самрыг урьдчилан түүж хэрэглэхээс сэргийлж ойн байцаагч нар эргүүлд гарч байгаа аж. Мөн хуш модны самрыг заасан хугацаанаас өмнө түүсэн иргэн болон аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар торгож, тоног төхөөрөмж техникийг хураах арга хэмжээ авна гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.