2020,7-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Эдийн засаг


1,072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох вэ?

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсноо 2020 оны хоёрдугаар сарын 17-нд зарлаж байсан билээ.


Тухайн үедээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тавдугаар сарын 1-нээс иргэдэд ногдол ашиг олгох ажлыг зохион байгуулна гэж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад "Иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан. "Эрдэнэс Тавантолгой" компаниас ногдол ашигт хуваарилах мөнгөө дутуу шилжүүлсэн байгаа. Хэрэв мөнгө бүрэн шилжигдэж, Засгийн газрын шийдвэр гарвал ногдол ашгийг шилжүүлнэ. Хувьцааны ногдол ашгийг хэзээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна" гэх хариултыг өгсөн юм.

2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,072 хувьцааны дансаа нээлгэж, баталгаажуулсан нэг сая орчим иргэний ногдол ашгийн мөнгө болох 60 тэрбум төгрөгийг  “Эрдэнэс тавантолгой” ХХК Төрийн сангийн данс руу шилжүүлсэн байв.

Үүнээс хойш ногдол ашгийн мөнгө нэмж шилжүүлсэн эсэх болон үлдэгдлийг хэзээ бүрэн шилжүүлж гүйцээхийг 1,072 хувьцааны мэдээллийн төвөөс лавлахад "Энэ тухай мэдээлэл одоогоор байхгүй" гэлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээг та доорх хүснэгтээс харна уу. /Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм/




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.