2020,7-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Трамп анх удаа олны өмнө амны хаалттай гарч иржээ

1 сар TIMES.MN
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш олны өмнө анх удаа амны хаалттай гарч иржээ.
Бямба гарагт тэрбээр байлдааны ажиллагааны бүсүүдэд шархадсан цэргүүд болон “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудтай уулзахаар Вашингтон хотын захад орших “Walter Reed” цэргийн эмнэлэгт очсон байна.
“Амны хаалт зүүх гайхалтай гэж бодож байна. Би амны хаалт зүүхийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, гэхдээ бүх зүйл цаг хугацаатай гэдэгт би үнэхээр итгэдэг” гэж тэрбээр Цагаан ордноос явахдаа сэтгүүлчдэд хэлжээ. Трамп эмнэлэг рүү нисдэг тэргээр очсон байна.

Өмнө нь тэрбээр амны хаалт зүүхийг дэмжиж байгаа боловч өөрөө зүүхгүй гэж мэдэгдсэн билээ. АНУ-ын олон муж улсуудад коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газар амны хаалт зүүхийг зөвлөж байгаа юм.Туслахууд нь Трампыг амны хаалт зүүхийг нэг бус удаа хүссэн боловч тэрбээр уулзалт, хэвлэлийн бага хурал болон бусад олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүхээс татгалзсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.
 
 
 
Ерөнхийлөгч амны хаалттай сул дорой харагдана гэж болгоомжилсон гэж Ассошийтед пресс агентлагийн Трампт ойр эх сурвалж ярьжээ. Үүнээс гадна, тэрбээр амны хаалт зүүх нь Америкийн эдийн засгийг сэргээх ажилд биш харин нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хямралд анхаарал хандуулахад хүргэж болзошгүй гэж үзсэн аж. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.