2020,7-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


"Коронавирус агаарын замаар халдварладаг байж болзошгүй учир бид амны хаалт заавал зүүх шаардлагатай"

1 сар TIMES.MN

ДЭМБ-аас өчигдөр шинэ коронавирусийн дамжих замын талаар тусгайлсан мэдээлэл хийжээ. Мэдээллийн үеэр коронавирусийн халдвар агаараар дамжин халдварлах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Энэ тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ "Одоогоор эмнэлгийн орчинд ариозол гүйцэтгэх үед агаарт вирусийн бичил дуслууд үсэрч, улмаар удаан хугацаанд агаарт байх боломжтой хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн.

Харин эмнэлгийн бус орчинд буюу бусад орчинд шууд агаарын замаар халдвар дамжиж байгаа талаар цааш үргэлжлүүлэн анхааралтай судлах шаардлагатай хэмээн онцолжээ.

 Мөн АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал "Халдвар агаарын замаар шууд дамжихгүй гэх нотолгоо хараахан байхгүй. Тиймээс коронавирус агаарын замаар буюу амьсгалах замаар дамжин халдварладаг байж болзошгүй гэж үзээд бид өөрсдийгөө хамгаалах шаардлагатай.

 Амны хаалтын хэрэглээний үр дүн халдварыг тодорхой хэмжээнд хязгаарлан, тархаахгүй байна гэдэг нотолгоо улам бүр нэмэгдэж байна. Иймд бид амны хаалт зайлшгүй зүүх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн" гэлээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.