2020,7-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид тэргүүллээ

1 сар TIMES.MN

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа албанд хандах, бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор “Жагсаалын үзүүлэх тоглолт”-ыг хоёр үе шаттайгаар нийслэлийн Аврах анги-105-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.


Жагсаалын үзүүлэх тоглолтод нийслэлийн хүрээний анги, байгууллагын 10 багийн 150 алба хаагч оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний дүнгээр гутгаар байрт Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, дэд байрт БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид, тэргүүн байрт нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.