Сонголт


У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудын нэрс тодорлоо

1 сар TIMES.MN


УИХ-ын чуулганы хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан.Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 15:00 цагаас эхлэн Төрийн ордонд хуралдаж сайд нарынхаа нэрийг хэлэлцүүллээ. Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллах юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталсан байна. МАН-ын УЗ-өөс санал болгож буй сайд нарын нэрсийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан

Соёлын сайд С.Чулуун

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл

Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа

Уул, уурхайн сайд Г.Ёндон

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нарыг баталсан байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.