Нийгэм


Ариутгалын төхөөрөмж хийж, хүлээлгэн өгөв

1 сар TIMES.MN

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өглөө.

Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.

Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас  мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.