Шар


А.Сүхбат аварга 2 дахь удаагаа тахимаа өглөө

5 жил, 2 сар TIMES.MN

Дархан аварга А.Сүхбат Увс аймгийн 90 жилийн ойд очиж зодоглоно гэсэн мэдээлэл эртнээс тархсан. Гэтэл наадам эхлэхэд аварга гарч ирсэнгүй. Учирнь аварга  Улаанбаатараас 13:30 цагийн онгоцоор нисч, Увсад 16:00 цагийн үед буусан бөгөөд нэгийн давааны төгсгөлд ирсэн бөайна.

Ингээд хоёрын даваанд зодоглосон ч  сумын заан н.Лхамхүүд тахимаа өгснөөр энэ наадмын барилдаанаа дуусгасан байна. Дархан аваргын энэхүү үйлдлийг олон нийт янз бүрээр хүлээн авч байгаа бөгөөд “ингэж жүжиглэхээ больмоор юм” хэмээх хандлага давамгайлж байгаа бололтой.

Мөн танхимаа өгөөд байх юм бол зүүний магнай булаалдах хэрэг байсан уу гэж шүүмжлэх нь ч их байна.

А.Сүхбат аварга яагаад барилдалгүй тахимаа өгөх байдал давтагдсаныг тайлбарлах биз ээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.