2020,7-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Улс төр


Г.Занданшатар: УИХ ойрын хугацаанд зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулна

5 сар TIMES.MN

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр томилогдсон УИХ-ын дарга үг хэллээ. Тэрээр “Найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн байнгын ажиллагаатай  парламентын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцсон, төр барих төлөөлөгчийн байгууллага сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа иргэдэд гүн талархал илэрхийлье.


Энэ удаагийн сонгуульд МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат эсвэл”, бие даагчдаас тус бүр нэг хүн сонгогдож, улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН-ын энэхүү үнэмлэхүй ялалт нь У.Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг тууштай үргэлжлүүлэх, улсаа үргэлжлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага үүрэг даалгавар гэж ойлгож байна” гэлээ.УИХ дараах таван ажилд анхаарал хандуулж ажиллана

Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

  1. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.

  2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлнэ. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтаа хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Коронавируст цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах. Ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх. Өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформоо үргэлжлүүлж, зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах шийдвэрийг УИХ нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

  3. Эдийн засгаа солонгоруулахын төлөө ажиллана. Эхний ээлжид хос морьтой болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болгох шаардлагатай байна. Үүний тулд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжинэ. Мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрийг гаргах нь чухал.

  4. Төрөө төвшитгөх сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэрүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцээр дамжуулан зөвхөн УИХ биш нийт төрийн албан хаагчдын, цаашлаад нийгмийн хариуцлага, ёс зүйг хэрэгжүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

  5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашдаа туушдаа үргэлжлүүлнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, тэтгэврийн шинэчлэл, бага өртөгтэй орон сууц, тогтвортой амар амгалан гэр бүл хөтөлбөрийг ойрын үед баталж, хэрэгжүүлнэ.




Холбоотой мэдээлэл