Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Байгаль эхийн давтагдашгүй бүтээлд би нэг цэг, зураас нэмэх эрхгүй” хэмээн өгүүлэх энэ эрхэм бол Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, эрдэс судлаач Г.Гонгоржав. Түүнийг “Чулууны Гонгоржав” гэдгээр нь хүмүүс илүүтэй мэднэ.
Онгон зэлүүд тал нутагт өвөрмөц содон хээ угалзтайгаар оршин буй чулууг 60 жилийн хугацаанд судалж, цуглуулсан тэрбээр Монголын үндэсний музейн танхимд “Чулууны хээ-4” үзэсгэлэнгээ дэлгээд буй. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн сэдэв “Чулуужсан модны дууль”. Олон сая жилийн тэртээ Монголын говь нутагт үүсч, өнөө цагтай золгосон байгалийн гайхам бүтээлүүдээ тэр “гайхуулжээ”.
-Та чулуужсан модоо засч янзалдаг уу. Үзэсгэлэнгээрээ та үзэгчдэд юу мэдрүүлж, ойлгуулахыг хүссэн бэ?
-Харин хүмүүс тэгж асуух юм. Байгаль эхийн давтагдашгүй бүтээлд би нэг цэг, зураас нэмэх эрхгүй. Байгалийн дахин давтагдашгүй бүтээлээ контемпорари урлагийн чиглэлээр зохиомжилж өгсөн хэрэг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох бүтээл бол эрт галавын кордайт модны самар, үр жимс. Чулуужсан модны бүтцийг харахад цахиур, мана, гартаам, чүнчигноров гэх мэт эрдсүүдээс бүрддэг. Тиймээс би чулуужсан модыг дундуур нь хөрөөдөж харуулсан. Мөн чулуугаар зүйл зүйлийн юм хийж болно. Жишээлбэл, чулуужсан модоор хөөрөг, дарь эх бурхан, бөгж, үзэгний сав, цагийн тавиур хийж ахуй амьдралд хэрэглэж болно.
Улсын тусгай хамгаалалттай Дорноговь аймгийн нутагт орших Сүйхэнт гэдэг газрыг хэрхэн сүйрч, устаж байгааг энэ үзэсгэлэнгээрээ сануулахыг зорьсон.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Нийслэлийн боловсролын газраас өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон сургууль, цэцэрлэг байхгүй хэмээн мэдээллээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар тус газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.
–Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэгээс Covid-19 халдвар илрээд байна вэ. Энэ талаар нэгдсэн мэдээлэл бий юу?
-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 260 нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан журмын дагуу 5:9 зарчмаар хичээллэж байгаа. Харин 19 сургууль танхимаар хичээллэж байгаа бол нэг сургууль бүрэн цахимд шилжсэн. Мөн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг харъяа дүүргээс нь нэгтгэж байна. Баасан гаригийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайны сургалтад шилжсэн. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт Covid-19 халдвар бүртгэгдсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлөөс шалтгаалаагүй. Цэцэрлэг, сургуулийн багш нар халдвар авч өвдсөн тул зайн сургалтад шилжсэн байгаа.
Сэтгэгдэл