Нийгэм


Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долдугаар сарын 2-5-нд болох урьдчилсан тов гарчээ

2 сар TIMES.MN

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хэзээ албажуулахыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон. ЭЕШ нь үүнээс хойш буюу долдугаар сарын 2-5-нд төлөвлөгдсөн байгаа.

Хэрэв Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг цааш сунгахаар болбол манай яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг дээрх төлөвлөсөн өдрүүдэд зохион байгуулахыг албажуулах санал оруулна" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.