Нийгэм


Сүхбаатар аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

2 сар TIMES.MN

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд 66 км-т, 2020.06.08-ны өдрийн 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг цахим шуудангаар ООГСХ-ээс мөн өдрийн 10:54 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батжаргалаас тодруулахад тухайн газар нутагладаг 6 өрх айлд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.