Нийгэм


Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хөтөлбөр

1 сар TIMES.MN

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр. Монгол Улсад энэ өдрийг анх удаа тэмдэглэлт өдөр  болгон бүх нийтээр амарч тэмдэглэж байна. Учир нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэлт өдөрт багтаан, бүх нийтээр амрах хуулийн төсөл   санаачлан батлуулсан. 

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн хөтөлбөр:

 

Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе

ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд

ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

 

1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

05:30-07:00: Нэг өдрийн сожон санваар хүртээнэ  /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүнх амба лам Д.Чойжамц /  ТВ-9 телевизээр шууд дамжуулна.

10:30-18:00: “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

 

2. ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд дамжуулна /

09:30-09:33: Хөтлөгч нээж үг хэлнэ

09:33-09:35: Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна

09:35-09:40: “Энх тайвны ерөөл” уншина / МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн лам хуврагууд /

09:40-09:45: МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламД.Чойжамц айлдвар айлдана

09:45-09:50: Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /

09.50-10.00: “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /

10:00-10:10: Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ

10:05-10:10: Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ

10:10-10:15: “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /

10:15-10:20: “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна

10:20-10:25: “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулна

10:25-10:30: “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна

10:30-10:35: “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40: Хөтлөгч хааж үг хэлнэ.

 

3. ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09:00-21:00: Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD” телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.

21:20-22:00: “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.

00:00-23:59: Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд  бэлэг гардуулна.

09:30-17:00: МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар  зураг, эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн

гарч, онлайнаар үзүүлнэ.

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг зохион байгуулах ажлын хэсэг




Холбоотой мэдээлэл