Нийгэм


Зуслан чиглэлийн автобус маргаашаас явж эхэлнэ

1 сар TIMES.MN

Маргаашаас буюу зургаадугаар сарын 5-наас эхлэн зуслангийн гурван чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ.  Өмнөх жилүүдэд зуслангийн чиглэлийн нийтийн тээвэр зургаадугаар сарын 15-наас  үйлчилдэг байсан. Энэ жилийн тухайд коронавируст цар тахалтай холбоотойгоор  сургууль, цэцэрлэг эрт амарч, айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа учир ингэж шийдвэрлэжээ.

Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.




Холбоотой мэдээлэл