Нийгэм


CoVid19: Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж

1 сар TIMES.MN

Зургаадугаар сарын 5 буюу маргааш Бурхан багшийн их дйүчин өдөр тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-наас сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж боловсруулжээ.

Сүм, хийд, шашны байгууллага:

• Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
• Нүүрний болон амны хаалт зүүх
• Хурал номыг аль болох цахимаар хурах
• Хурал номыг богино цагаар хурах
• Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах
• Олуулаа уншлага хийхгүй байх
• Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх
• Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах
• Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25мл белизна хийж арчиж цэвэрлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Сүсэгтэн олонд:

• Амны хаалт тогтмол зүүх
• Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Хоол унд хувааж идэхгүй байх




Холбоотой мэдээлэл