Спорт


Токио-2021: Олимпийн наадам хойшилсонтой холбоотойгоор 20-60 тэрбум долларыг нэмж санхүүжүүлнэ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Шинэ төрлийн коронавирусын улмаас олимпийн наадмыг 2021 оны долдугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны өдрүүдэд, паралимпийн тоглолтыг наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Зуны Олимпийн наадмын түүхэнд өмнө нь таван удаа цуцлагдсан тохиолдол байсан боловч хойшлогдсон нь анх удаагаа юм.  

Япон Улсын хувьд улс даяар зарласан “Онц байдал”-ыг 49 хоногийн дараа буюу тавдугаар сарын 25-ны өдөр бүрэн цуцалж, царцсан эдийн засгийг сэргээх ажилд орсон. Япон Улсын коронавирустэй тэмцэх арга ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлж байгаа ба Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах олимпийн наадмыг хүн төрөлхтөн коронавирусын цар тахлыг ялан дийлсэн баярын наадам хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн. Мөн тэрээр Олимпийн наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатайг онцолж, Япон Улс тус чиглэлд идэвхитэй ажиллаж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн Олимпийн тоглолт хойшлогдсонтой холбоотойгоор нэмэлтээр 20-60 тэрбум ам.долларын төсвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.

 Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл