Дэлхий


ОХУ шинж тэмдэггүй халдварыг бүртгэхээ больжээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Цар тахлын халдвар дэлхий нийтэд буурахгүй байна. АНУ-д өчигдөр /2020.05.27/ 16 мянган шинэ тохиолдол илэрч, 770 нас баралт бүртгэгдлээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил хоёрдугаарт жагсаж байна. Тэгвэл ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд оруулан бүртгэхээ больж байгаа аж. ОХУ-д COVID-19 халдвар оргил үедээ хүрсэн гэж эрх баригчид үзэж байгаа тул зургадугаар сарын 1-нээс эхлэн Москва хотод мөрдөгдөж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцалж эхлэхээр шийдвэрлэжээ. Харин тус улсын Умард Кавказ бүс нутаг дахь Дагестаны бүгд найрамдах улсад халдварыг хяналтдаа авч чадаагүй, нөхцөл байдал нь хүнд хэвээр байгаа учир цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болсон байна.




Холбоотой мэдээлэл