Нийгэм


Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид дүүргийн Засаг даргын тамгын газраас шуурхай албаны фургон автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн онд тус ангид 200 гаруй сая төгрөгийн иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны болон бусад багаж хэрэгслийг шийдвэрлэсэн бол энэ жил шуурхай албаны фургон машинтай болголоо.

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги нь Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл