Улс төр


О.Баасанхүү МАНАН бүлэглэлд орсон түүхээ ярьжээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим сүлжээгээр тарсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нартай их хэмжээний мөнгөний талаар ярьж буй аудио бичлэгийг эхлээд “эвлүүлэг” гэж гүрийсэн боловч эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү “100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ” гэх зэргээр ярьсан нь ямар нэгэн тохироо хийж байгаа нь илэрхий.  Чухам ямар тохироо хийсэн тухайгаа О.Баасанхүү бичлэг задарсны дараа ярьжээ.

Тэрээр “Бичлэгт ярьсан зүйл болсон. МАХН-ын Бага хурлыг  зохион байгуулах мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байдаг болохоор  би Б.Хурцаас миний асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Ж.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан. Тэдэнтэй намаа яаж санхүүжүүлэх тухай, сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан” гэж олон нийтэд ил болсон бичлэгнийхээ тухай тайлбар хийв.

Чухамдаа түүний энэ тайлбар бол О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлд орсон товч түүх аж.  2016 оны сонгуулиар О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын ивээлд багтаж, УИХ-ын гишүүн болсон. Ийм ч учраас түүнийг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан гэлцдэг. Тэрээр УИХ-ын гишүүн болоод МАХН-ыг даргаасаа булааж авахыг оролдсон. Яг тэр үед түүнд мөнгө хэрэгтэй болсон учир Б.Хурцад хандсан бололтой. Ингэж түүний МАНАН бүлэглэлтэй холбогдсон түүх эхэлжээ.

МАХН-ыг Н.Энхбаяраас булааж авах зорилгоор намын гишүүдийнхээ хурлыг зохион байгуулахдаа өөрөөсөө  127 сая төгрөг зарцуулж, 60 сая төгрөгөөр нь намын гишүүдээ “Баянгол” зочид буудалд байрлуулсан гэж О.Баасанхүү ярьжээ. Энэ мэтээр МАХН-д нөлөөтэй болоход түүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан учир тэрээр Б.Хурцад хандсанаа ил шулуухан ярьчихав.

Уг нь О.Баасанхүүгийн хувьд ард түмэн мандат олгож, УИХ-ын гишүүн болсон. Энэ боломжийг тэрээр шударга ёс, ёс зүйт төрийн төлөө ашиглах ёстой байтал улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэлд ашиглах санаа сэджээ. Ингэхдээ бүр МАХН гэдэг намаа МАНАН-гийн халаасанд оруулахыг хүссэн байна.Гэвч Н.Энхбаяр түүнд ийм боломж олгоогүй учир тэрээр арга буюу МАНАН дээрээ очсон байна.

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр [202.179.27.66]


нохойн баас