Нийгэм


Улаанбаатар утаанаас салсан ойн өдөр

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Улаанбаатарыг утаагүйжүүлэх ажил эхэлж байлаа.  Өөрөөр хэлбэл, Улаанбаатар утаанаас салсан ойн өдөр өнөөдөр гэхэд болно. Агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж, арав гаруй жилийн хугацаанд 800 тэрбумыг зарцуулсан Улаанбаатарын утааг бууруулах У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр нь 2019  тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглосон явдал байлаа.

Хотод түүхий нүүрс түлэхийг хориглосноор Улаанбаатарчууд анх удаа угаар, униаргүй өвөлжсөн.  Тодруулбал, БОАЖЯ-ны гаргасан судалгаагаар 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар буурчээ.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн зэрэг цөөнгүй ажлын үр дүнд Улаанбаатарыг утаагүй болгосон нь У.Хүрэлсүхийн засгийн том амжилт гэж хэлж болно.

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, олон мянган хүн утаанаас болж амьсгалын замын өвчин тусч, хорт утаанаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч ирсэн. Олон арван төсөл хөтөлбөрүүдийг олон зуун саяар санхүүжүүлсэн ч Улаанбаатарын утаа буураагүй юм. Харин ганцхан жилийн дотор У.Хүрэлсүхийн засаг Улаанбаатарыг утааг бууруулсантай олон хүн санал нийлэх бизээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.