Нийгэм


Ариутгагч төхөөрөмжтэй боллоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Маналжав, Шуурхай авто машины жолооч  ахлагч Б.Балдандорж нар ариутгалын төхөөрөмжийг хийлээ.

Ариутгагч төхөөрөмж  нь таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн  автомашиныг  хоёр хажуу тал, дээд доод, араас нь  мананцар үүсгэгч хошуугаар  шүршин ариутгах зориулалтай юм.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.