Шар


Итэвоны шөнийн цэнгээний газраас голомтлон тархсан халдвар 95 боллоо

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Итэвоны шөнийн цэнгээний газраас голомтлон тархсан халдвар 95 болов.

Үүнээс хамгийн ноцтой нь Итэвоны халдвартай хүнтэй нэгэн фитнес клубт хичээллэсэн хүн халдвар авснаа мэдэлгүй цусны төвд цусаа хандивласан бөгөөд түүний хамт байсан 5 хүн халдвар авчээ.

Түүгээр үл барам уг залуугийн цусыг ойролцоо эмнэлэгт хүргэхээс өмнө цусны нэгдсэн төвд байхад нь мэдэж устгасан ч  халдвар авсан гурван хүний нэгнийх нь цус том эмнэлэгт аль хэдийн нэг хүнд хийгдсэн байна.

Цусаар халдвар тархах эсэх одоогоор батлагдаагүй ч хяналтанд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж 

Мөн тухайн клубт нийт 55 цэрэг байсан нь тогтоогдож байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.