Улс төр


Өнөөдөр АН-ын данс бурзайх сүүлийн өдөр

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Эрдэнэ вангийн хүссэнээр илбэлт зурхайн тушааснаар өнөөдөр АН-ын горилогчид сонгуулийн зардлаа тушааж дуусах өдөр. Сонгуулийн жил эхэлмэгц УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид намдаа 100 сая төгрөг тушаах “дэнчин” гэх үгийг АН анх гаргаж ирсэн. Дэнчин, хураамж, босго гэх мэтээр олон янзаар нэрлэгдэж байсан энэ 100 сая төгрөгийг чухам юунд зарцуулах, хэн захирах зарцуулж буйг гишүүд нь байтугай горилогчид нь одоо хүртэл учрыг нь олоогүй яваа.

Гэтэл үүнд дээр нэмээд Үндэсний аудитын газраас баталсан нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах зардлыг үнэн дүнгийн дээд хэмжээгээр нэхэж дахин энэ мөнгийг тушаах болзол тулгаад байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт 29 тойрог болсон.

Тойрог тус бүрт нэг нэр дэвшигч 360 саяас 775 сая төгрөгийн зардал гаргах ёстой. Энэ хэмжээний мөнгийг одоо АН-ын горилогч бүр тушаах ёстой болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл ил болсон урьдчилсан жагсаалтад байсан 181 хүн тус бүр горилж буй тойргийнхоо зардлыг өнөөдөр 100 хувь тушааснаар нэр дэвших эрхээ авах болзлоо хангах юм.

Ганц тойргийн 2-3 мандатын төлөө 6-8 хүн горилж дэнчингийн 100 сая төгрөгөө тушаагаад байгаа. Дунджаар тооцвол 181 горилогч сонгуулийн зардал 500 сая тушаалаа гэхэд 9 тэрбум төгрөг өнөөдөр АН-ын дансанд хуримтлагдах болж байна. Энэ мөнгийг тушаасан ч 76 нь л мөнгө дэвших эрхээ авна.

Харин үлдсэн 105 нь дэнчинтэйгээ нийлээд 600 сая төгрөг тушаасан ч нэр дэвших эрхгүй үлдэнэ. Тэдний мөнгийг буцааж өгөх үү! Эсвэл сайд, дэд сайд, агентлагийн даргын албан тушаал 600+саяас дээш үнэлэгдэх үү?




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.