Монголын баг Азийн аварга боллоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ESL One: Road to Rio тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Азийн цувралын эхний тэмцээний аваргаар Монгол Улсын “Tiger” баг тодорлоо.

 

Манай баг Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн Хятадын “Tyloo” багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1-ээр ялжээ. Уг тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцсоны дунд Монголын гурван баг байсан бөгөөд бүгд амжилттай оролцож, “Tiger” баг аваргаар нь тодорч байна. Цахим спортын Дэлхийн аваргын хэмжээний major тэмцээнд Ази тивийг төлөөлж ганц баг өрсөлдөх юм.




Холбоотой мэдээлэл