Улс төр


Монгол сонсогчид ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор ирэх боломжтой боллоо

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд шинэ төрлийн "Ковид-19" цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, мөн Монгол улсын бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн эх оронд нь авчрах асуудлыг судлахыг хүсчээ. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд монгол сонсогчдыг эх оронд нь авчрах цэргийн тусгай үүргийн онгоц зохион байгуулах хүсэлт тавьсан ба С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг Монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгчээ.  Ийн сайд Н.Энхболдын тавьсан хүсэлтийн дагуу Сергей Шойгу монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Ингэснээр ОХУ-д сурч буй цэргийн сургуулийн монгол сонсогчид удахгүй эх орондоо ирэх боломжтой боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.