Нийгэм


Аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 Тухайлбал өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Мон Интра” ХХК-тай хамтран  голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-оос нэг өдрийн цалин болох 1 449 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

 Мөн “Өөрчлөлт монгол христийн цуглаан” ТББ-аас 1 100 000 төгрөгийг, “Идэр ивээлт” ХХК-аас 10 000 ширхэг даавуун амны хаалтыг хандивласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.