Дэлхий


Ухань хот үүдээ нээсэн нь Италид итгэл авчирсан гэв

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

4-р сарын 8-ны 00 цагаас, Үхань хот 70-аад өдөр үргэлжилсэн Үхань, Хүбэйгээс гарах бүх зам нэвтрүүлэгийн хязгаарлалтыг цуцалснаар жинхэнэ утгаар үүдээ нээсэн байна. Италийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Мауро Албореси ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Энэхүү мэдээ нь цар тахлын эсрэг бүх хүчээрээ тэмцэж байгаа Италид итгэл, найдвар авчирсан гэлээ. Тэрээр хэлэхдээ: зөвхөн олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ бэхжүүлбэл хүн төрөлхтний хамтын дайсан болох коронавирусийг ялан давж чадна гэсэн байна.

Итали бол коронавирусийн цар тахалд хүнд ноцтой нөлөөлөгдсөн улс орны нэгэн юм. Тухайн орон нутгийн цагаар 7-ны өдөр хүртэл халдвар авснаар оношлогдсон тохиолдол 130 мянгыг давж, Итали мөн л хаалттай, тусгаарлалтын байдалд байгаа юм. Италийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Мауро Албореси ярилцлага өгөхдөө, Үхань хөл хориогоо цуцалсан нь Хятадын арга барил, туршлагын үр дүнтэй байгааг нотолсон бөгөөд бусад цар тахлын эсрэг тэмцэж байгаа улс оронд итгэл найдвар авчирсан гэлээ.

Уханний практик нь Хятадын эхэндээ сонгосон арга хэмжээ зөв байсан гэдгийг харуулсан бөгөөд ингэж хийснээр цар тахлыг хамаг их хэмжээгээр тогтоон барьсан гэдгийг нотолсон байна. Үхань хөл хориогоо цуцалсан нь Итали мэтийн коронавирусийн цар тахалд хүндээр нөлөөлөгдөж буй улс оронд маш их тайвшралт болсон юм. Үханий туршлага дээр үндэслэн бид ижил төстэй цар тахлын нөхцөл байдлын өөрчлөлтийн дохио гархийг хүлээж байна.

Мауро Албореси : энэхүү дэлхийг хамарсан цар тахлын дэгдэлтийн үед, Хятад улс юуны түрүүнд өртөгдөж, нийгмийн бүх хүчнийг дайчилж, цар тарыг тогтоон барихад чухал ахиц дэвшил гаргасан юм. Үүний зэрэгцээ Хятад улс нь өөрийн хуримтлуулсан туршлагаа дэлхий нийтэд хуваалцаж байгаа нь бусад орны цар тахлын эсрэг тэмцэлд маш чухал ач холбогдолтой гэжээ.

Хятад улс энэ талаар маш чухал үлгэр жишээ үзүүлсэн гэж би бодож байна, тэд цаг тухайд нь цар тахлын эсрэг туршлагаа хуваалцаж, Итали зэрэг орнуудад цар тахлын авчирсан маш олон бэрхшээлийг даван туулахад нь туслалцаа үзүүлсэн юм. Жишээлбэл, Хятад улс вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авах нь маш шаардлагатай гэдгийг хэлж өгсөн. Бид Үханий туршлагаас Үханаас гарах бүх зам нэвтрүүлэгийг хязгаарлах гэсэн нь ухаалаг шийдвэр гэдгийг олж харсан, үүний дараа цар тахалд нөлөөлөгдсөн улс орнууд ижил төстэй арга хэмжээ авсан нь гайхах зүйл биш юм.

Мауро Албореси: энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтийн үед, Хятад улс удаан хугацааны турш баримталж ирсэн эв нэгдэл, хамтын ажиллагааны үзэл баримтлаа дахин харуулсан юм. Олон улс орнуудад үзэл баримтын түшиг болсноор зогсохгүй эд материал, техникийн туслалцаа үзүүлсэн юм. Тэрээр, шинэ коронавирусийн цар тахал нь хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн энх тайван хөгжилд хамгийн ноцтой, хүнд сорилт авчирсан болохоор, талууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг мөрдөж, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан туслалцаа, дэмжлэг үзүүлж, дэлхийн нөөц, хүн чадлыг бөөмнөрүүлж, хүн төрөлхтний хамтын дайснаа ялан давяа гэсэн байна.

Зөвхөн хамтарч ажилласнаар коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын эсрэг шийдэх арга замыг олж чадна гэдгийг бид олж мэдсэн. Энэ үед улс орнууд болон эмнэлгийн системийн хоорондох олон улсын хамтын ажиллагаа маш ихээр шаардагдаж байна. Зөвхөн дэлхийн чанартай эв нэгдэл, хамтын ажиллагаа л цар тахлыг ялан давах боломжтой гэжээ.

Тэрээр,Хорийн бүлгийн удирдагчдын Шинэ коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэх тухай дээд хэмжээний хурлын үеэр Ши Жиньпин даргын гаргасан санаачлалыг ихэд сайшааж, ялангуяа олон улсын хамтын нийгэмлэгийг шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, олон улсын байгууллагын нөлөө үзүүлэхийг дэмжиж, бүх улс орныг цар тахлын эдийн засагт учруулсан нөлөөллийг зохицуулахад хамтран ажиллахыг уриалсан байна гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.