Дэлхий


Уханий хөл хориог цуцаллаа

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Хятадын Ухань хот өнөөдөр Ухань болон Хүбэйгээс гадагш гарах замын хяналтын арга хэмжээгээ цуцаллаа. Хахир өвөл байснаасаа дулаан хавар ирж, энэ хот алгуур аажмаар сэргэн амилж байна. Хотын гудамжинд, эгэл иргэд хөл хориог цуцалсны дараах сэтгэгдлээ хуваалцлаа.

Хотын иргэн Шя гувай хөл хориог цуцалсан явдалд сэтгэл догдолж байна гэжээ. Тэрээр, “би олон хоног гарч ирээгүй, одоо гарч ирэхэд хаврын зугаалга мэт санагдаж байна. Хижиг тахлыг ялан давж чадна гэдэгт бид гуйвшгүй итгэсэн, одоо жинхэнэ ялан давж чадсан юм. Үхань хот цаашид улам сайн болох юм”. Хөл хориог цуцалсны дараа юуны түрүүнд “өөрийн төрөл төрөгсөд, анд найзуудтайгаа уулзах”-ыг бодож байна гэжээ.

Зогсонги байдалд орсон хотын үйл ажиллагаа эргэлтэд орж, үйлдвэрлэл сэргэх шатандаа байна. Хотын иргэн Ү гувай бол нэгэн компанийн менежер. Тэрбээр “эн түрүүнд үйлдвэрлэлийг сэргээх өргөдөл гаргах асуудлыг бодолхийлж байна” гэжээ. Хотын иргэн Ма хэлэхдээ, сайтар ажиллаж, “компанийн хохирсон хөрөнгийн урсгалыг эргэлтэд оруулах”-ыг бодож байна гэжээ.

Хөл хорио тавьсны дараа Үхань хотын иргэдийн энэ хотынхоо тухай сэтгэгдэл нь улам гүнзгийрсэн байна. Хотын иргэн хатагтай Чэнь хэлэхдээ: “Үхань хот уулынхаасаа өөрчлөгдсөн тал нь гэвэл, хот маань өвчин эмгэгийг туулсны дараа одоо эрүүлжиж, уулынхаа мэт гоо сайхан болов. Хүмүүс хойшид ч энэ хотод хайртай байхыг хүсэж байна” гэжээ. Хотын иргэн хатагтай Лю хэлэхдээ, “хижиг тахал эцэс болсны дараа бүгдээрээ Үхань хотод хүрэлцэн ирж, Үханий ард түмний зочломтгой сэтгэлгээг мэдрэхийг хүсэж байна” гэжээ.




Холбоотой мэдээлэл