Дэлхий


Б.Жонсоныг эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлжээ

2 сар TIMES.MN

Коронавирусийн халдвар авсан Их Британийн ерөнхий сайд Жонсон өчигдөр орой өвчний байдал хүндэрсний улмаас эрчимт эмчилгээний тасагт оржээ. Их Британийн засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ, өдгөө Жонсоны ухаан санаа саруул, түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж буй нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм гэжээ.

Төлөөлөгч хэлэхдээ, Жонсоныг эрчимт эмчилгээний тасагт оруулахаас өмнө Их Британийн ГХЯ-ны сайд Лабу түүнийг төлөөлж холбогдох үйл хэргийг хариуцна гэжээ. Лабу мөн өдөр хэлсэн үгэндээ, Их Британийн засгийн газар урьд өмнө байгаагүй үйл ажиллагаа авч, бүх иргэдийн эрүүл мэнд, эмчилгээний системийн халдвартай тэмцэх хүчин чадлыг эрчимжүүлж байгаа бөгөөд олон орны засгийн газар, агаарын тээврийн компанитай хамтран ажиллаж, халдварын улмаас гадаад оронд саатаад байгаа Их Британийн иргэнийг улс орондоо авчрахыг хүсэж байна гэжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны өчигдөрийн нийтэлсэн шинэ коронавирусийн халдварын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Их Британид оношлогдсон тохиолдол өсөөд 51608-д хүрч, өмнөх өдрөөс 3802-р нэмэгдэж, 5373 өвчтөн нас баржээ.




Холбоотой мэдээлэл