Улс төр


Б.Батзоригийг шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

3 сар TIMES.MN

ЖДҮХС-гийн зээлийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт буруутгагдаж буй ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хурал өнөөдөр /2020.04.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч  Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлжээ. Тиймээс шүүхээс шүүх хуралдааныг 2020.04.22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.




Холбоотой мэдээлэл