2020,4-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


“Шарын гол”-ын уурхайн 55 жилийн ой өнөөдөр тохиож байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын нүүрсний уурхайн аж үйлдвэрийн манлайлагч, техник технологийн дэвшлийн шинэ үеийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн суурь уурхай, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Шарын гол" ХК 55 нас хүрлээ.




Нүүрсний томоохон ордыг Шарын голын сав газарт илрүүлэх хайгуулын  ажил 1958-1962 онуудад хийгдсэнээр 1962 онд барилга байгууламжийн ажлаа эхлүүлж 1965 оны 4-р сарын 6-ний өдөр жилд 1.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтайгаар байнгын ашиглалтанд орж байсан түүхтэй. 

“Шарын гол” Хувьцаат компани нь “Газрын баялгийг гүн боловсруулж, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн хэрэгцээг эрхэмлэнэ” гэсэн эрхэм зорилготойгоор  үйл ажиллагаа явуулсаар байна.




Тус компани нь Монгол Улсын хууль, олон улсын сайн засаглалын стандарт болох хувьцаа эзэмшигчдийн эрхийг дээдэлж, компанийн засаглалд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлагын ил тод нээлттэй байдлыг хангах зарчмыг мөрдлөг болгон ажиллаж, компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэн эдийн засгийн эрчимтэй хөгжлийг ханган олон улсын стандартад нийцсэн уул уурхайн компани болох стратегийн эрхэм зорилттой.

Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтан албан хаагчдыг хөгжүүлэх, урамшуулах чиглэлээр Уул уурхайн яам, Эрчим хүчний яам,  Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, Эрчим хүчний зохицуулах хороотой нягт уялдуулан  аилладаг нь өндөр үр дүнд хүрч ирсэнд үе үеийн уурхайчид талархаж байдгаа ойн энэ өдрөө онцгойлон илэрхийллээ.




Тус уурхай түүхийнхээ он жилүүдэд  61,2 сая.тн нүүрс олборлож, эх орныхоо түлш эрчим хүчний гол бааз суурь болж, эх орныхоо төвийн болон хойд бүсийн хэрэглэгчдийн гал голомтийг бадраах хар алтны хэрэгцээг тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг амжилттай биелүүлж ирсэн байна.


Компани нь үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өртөгийг бууруулан эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар жилдээ 1.5-аас 2 сая тонн нүүрс үйлдвэрлэх зорилтыг тавин эх орныхоо  стратегийн гол байгууламж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт болон төв ба хойд бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчний нүүрсээр хангах ажлаа тасралтгүй биелүүлсээр.


 

Уурхайн өнөр өтгөн хамт олны дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 5, Монгол Улсын гавьяат уурхайчин 9, мөн олон арван алдартангууд төрөн гарсны зэрэгцээ сүүлийн 20 жилд тасралтгүй  Монгол Улсын Үндэсний “ТОП” аж ахуйн нэгж, Уул уурхайн салбарын манлай үйлдвэр, Шилдэг хөрөнгө оруулагч, Тэргүүний үйлдвэрлэгч үйлдвэрээр шалгарсаар байгаа нь тус уурхайн хамт олны нөр их хөдөлмөр бүтээлийн ололт амжилт юм.


 Times.mn

Б.Сарнай  






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Үе үеийн уурхайчиддаа баярын мэнд хүргэе


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Үеийн уурхайчиддаа баярын мэнд хүргэе


Зочин    1 сар, 3 долоо хоног []


түүхт 55 жилийн ойн баярын мэнд хүргье


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Үе үеийн уурхайчдадаа баярын мэнд хүргэе!


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Уурхайчин та бүхэндээ 55 жилийн ойн байрын мэндийг хүргье


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Уурхайчин та бүхэндээ 55 жилийн ойн байрын мэндийг хүргье.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Уурхайчиддаа баярын мэнд хүргэе


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Уурхайчиддаа баярын мэнд хүргэе