Дэлхий


Уханьд муурны 15% нь коронавирусын халдвар авчээ

2 сар TIMES.MN

.Ухань хотын муурны 15% нь Ковид-19 коронавирусаар халдварласан болохыг Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоов. Вирус нэг амьтнаас нөгөөд дамждаг тул эмч нар дэлхий даяар амьтад халдварлах боломжтой гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч муураас хүнд халдварлаж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Ухань хотын эрдэмтэд тус хотод амьдардаг зуун омог, гэрийн муурнаас цусны дээж авч, амьтдын 15 орчим хувь нь коронавирусаар халдварласан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Мэргэжилтнүүд Ковид19 вирусыг нэг амьтнаас нөгөөд агаар дуслаар дамжиж болно гэж үзэж байгаа боловч вирусыг муурнаас хүнд дамжсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байна.


Эх сурвалж China news




Холбоотой мэдээлэл