Нийгэм


Токиогоос ирэх тусгай үүргийн онгоц Улаанбаатарт 15:57 цагт бууна

2 сар TIMES.MN

Япон улсаас монгол иргэдээ татан авах ОМ502 дугаартай нислэг Токиогоос өнөөдөр 10:33 цагт хөөрчээ. Улаанбаатарт 15:57 цагт буух төлөвлөгөөтэй байна. Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа тээвэрлэж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм. Зорчигчдыг "Хараацайн жигүүр", "Автобус-5", "Эрдэм транс", "Тахилт транс" зэрэг компанийн 8 автобус эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байгаа аж. Зам, тээврийн салбарын нийт 24 мянган ажилтан, албан хаагчдаас 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжин 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.




Холбоотой мэдээлэл