Нийгэм


Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Гаалийн байгууллагын алба хаагчид адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна.

 

 

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн шалгаж байна.

 

Адууны өлөн нь тарифийн бус хязгаарлалттай бараа юм. Иймд ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хуулийн 11.21.11-д тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.