Дэлхий


Хятад улс Беларусьт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэв

2 сар TIMES.MN

Хятадын засгийн газраас Беларусьт тусалсан хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнийг 4-р сарын 1-ний орой нийслэл Минскт хүргэсэн байна.

Хятадаас Беларусьт суугаа элчин сайд Цүй Чи-мин Минскийн олон улсын нисэх онгоцны буудалд Хятадын талыг төлөөлөн Беларусийн талын төлөөлөгч, Беларусийн Эрүүл мэндийн яамны дэд сайд Андросикт эдгээр бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалжид мэдээлснээр, энэ бол Хятадын засгийн газраас Беларусьт хангасан шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэхэд хэрэглэх эхний хэсэг хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүн юм, эдгээрт оношилгооны урвалж, сэргийлэлтийн хувцас, нүдний хамгаалалтын шил, эмчилгээний бээлий зэрэг багтсан байна.

Андросик хэлэхдээ: эдгээр бүтээгдэхүүн бол Беларусь улс шинэ коронавирусийн уушгины хатгалгааны хижиг тахлын эсрэг тэмцэхэд шаардагдаж буй бүтээгдэхүүн юм, Хятадын талын найрсаг тусламжид тэрбээр талархал илэрхийлж байна гэжээ.





Холбоотой мэдээлэл