2020,4-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

2 сар TIMES.MN


2020.04.02 ПҮРЭВ ГАРАГ ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: ӨВЧИН ӨЧҮҮХЭН ИРНЭ Наран ургах, шингэх: 06.28-19.23 Барилдлага: ХҮЧИН ТӨГСӨХ Шүтэн барилдлага: ТӨРӨХҮЙ Суудал: ХИЙ Аргын тооллын 4 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 9, Найрал эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
2 долоо хоног, 3 өдөр