Дэлхий


Америкт коронавирусийн халдвар 160 мянгад хүрлээ

2 сар TIMES.MN

Жонс Хопкинс их сургуулийн 30-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, Америкийн шинэ төрлийн коронавирусийн оношлогдсон тохиолдол 160 мянгыг давж, өдгөө дэлхийд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орон болжээ.

Тоо бүртгэлд харуулснаар, Америкийн зүүн нутгийн цагаар 30-ний 18 цаг 30 минутын байдлаар Америкийн оношлогдсон тохиолдол 160020-д хүрч, 2953 хүн нас барсан байна. Нью Йорк муж улсад энэ тоо нь тус тус 66497, 1218 байж, оношлогдсон тохиолдол ба нас барсан хүний тоогоор хамгийн олон муж болжээ.

Дэлхийд оношлогдсон тохиолдол нийт 777286-д хүрч, 37140 хүн нас барав. Итали улсад хамгийн олон буюу нийт 11591 хүн нас барж, оношлогдсон тохиолдол 100 мянгыг давжээ.




Холбоотой мэдээлэл