Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 13 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 14 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 14 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 8 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 11 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 11 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 11 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 13 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 13 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 13 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 13 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 14 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 9 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 10 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 12 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 13 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 13 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 14 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 14 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 6 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 6 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 9 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 9 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 9 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 13 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 13 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
5 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 6 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 6 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 8 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 9 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 12 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 12 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 13 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 14 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 4 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 10 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 10


                                                      ТЭНГИС, ШИШГЭД ГОЛЫН БЭЛЧИР  

Цагаан нуур сумын төвөөс Тэнгис, Шишгэдийн голын бэлчир орохоор  гарцгаалаа. Шишгэд, Тэнгис голын бэлчир хэмээх энэ хосгүй үзэсгэлэнтэй газар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд оршдог. Шишгэд, Тэнгис голын ай сав газарт олон   гол, нуур бий.  Шишгэдийн гол далайн түвшнээс 2610 метр өндөр Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтан тайгын Гунын голоос эх аваад хэд хэдэн нуурыг дамжин урссаар Енисей мөрөнтэй нийлж, хойд мөсөн далайд цутгадаг юм  байна.

Тэбэ ах хууч яриа, үүх түүх сонирхдог учир замаараа Цагаан нуур сумын малчин Б.Эрдэнэбаатарынд түр саатаж, түүнийг Шишгэдийн гол руу дагуулж явав.  Газар нутгаа сайн мэддэг хүмүүстэй цуг явахгүй бол зам бас амаргүй. Голын мөс цөмрөх, халиа гарах, замыг дөтлөх гэж яваад будилах гээд аяллын уртад юу ч эс тохиолдохыг хэлж мэдэхгүй. Алхсан газар, шишгэсэн мөрөө ч андахгүй, гарын арван хуруу шигээ нутгаа мэддэг хүнтэй хамт явна гэдэг урамтай. Бор хүрэн даавуун дээл өмсч, булган малгай духдуулсан хөрслөг бор царайтай Б.Эрдэнэбаатар тийм яриасаг хүн биш  ч хааяа хааяахан жинтэй үг унагана. Түүний аав нь нэртэй зайран хүн байж. Эхээс хоёулханаа, эмэгтэй дүү  нь ч зартай удган байжээ. Үе дамжсан зайран, удган хүмүүс аж. Уулын Төмөр хэмээх кино дэлгэцийн бүтээл гарч, бодит хүний түүхэн амьдарлаас сэдэвлэж хийсэн гэдэг. Эрдэнэбаатарын аавынх нь аав Банзрагч гэж шилийн сайн эр байжээ. Уулын Төмөр зохиолыг бичихдээ энэ хүнд тохиолдсон зарим үйл явдлыг тусгасан юм гэнэлээ хэмээн ач хүү нь бидэнд хуучлав. Буурал аав нь их сийрэг ухаантай, хэлмэгдүүлэлтийн түүхийг сөрж зогссон, 10-аад жил оргосон, ингэж оргож явахдаа тайгад эхнэр авч хүүхэдтэй болсон, тулгар биетэй эхнэрээ бодож өөрөө бууж ирж баригдаад шоронд ялаа эдлээд тайгадаа  иржээ.

Өмнүүр урссан  гол нь тэлээд хөндий дүүрэн мөсөн гол болон хөлджээ. Тээр дээр тэнгэрт сүндэрлэх цавчим оргилын барааг тольдон, өндөр хавцал дундах мөсөн голоор алхаж явахад хайлмагтсан мөсөн дээр гутлын ул наалдан чихрах чимээ, шувуудын дуу, сайхан байгалийг бахадсан бидний яриатай нийлэн цохио дамжин цуурайтна. 

Бид хэд 1000 цэргийн бэхлэлт байсан хэмээх газар,  Шивээ хад орчмыг тольдож, цасан хунгар дундуур 3 орчим км  алхсаар  Шишгэдийн голын хөлдөөгүй, шаагин урсаж байгаа харууцтай сайхан газар ирлээ. Бид доош бууж, хөхөө өвлийн хүйтэнд мяралзан урсаж байгаа голын дэргэдүүр алхсаар түр буудалласан газраа буцаж ирлээ. Хээрийн гал дээр хийсэн хоол, цайны үнэр тээр холоос үнэртээд, нарны  туяа цасан ширхэг дээр бууж гялтагнаж харагдана. Дөнгөж ирээд халуун  цай оочих зуур буу үүрсэн, морь унасан байгаль хамгаалагч Б.Гантулга хэмээх залуу уулнаас бууж ирлээ. Тэрээр Шишгэдийн гол өөд хэдэн машин өгссөн гэсэн нутгийн иргэдийн мэдээллийг аваад зорьж иржээ. Дархан цаазтай, тусгай хамгаалттай нутагт  загас агнах, ан гөрөө хийх, байгалийн баялагт шунахаас сэргийлж байнгын эргүүлж хийдэг аж. Байгаль хамгаалагч ирэв үү  гэсэн шиг хажуу талын уулын энгэрт хоёр гөрөөс  бэлчээд ойж цочсон шинж огт үгүй идээшилнэ.

Бид байгалийн үзэсгэлэнт газруудаар явж нүдээ баясгаж, чихээ сортолзуулж, тархиа амрааж, байгалийн сайханд  эрчим энергиэ тэтгээд Цагаан нуурт  буцаж ирж сумын төвийн гэр буудалд буудаллаа.

                                       

 

Нутгийн бүсгүй А.Цэндмаа Цагаан нуурын алдарт цагаан загас шарж, халуун хоол цайгаар дайлав. Тэрээр нээлттэй, тусархуу, ажилсаг, зочломтгой  бүсгүй юм. Түүний ижий С.Цэдэн-Иш гуай Пүүжээ ахын хамаатан,  100 нас хүрч байгаа Цагаан нуур сумын хамгийн өндөр настан аж. Биднийг гэрт ороход ануухан буурай угтав.

                                   

Тэбэ ах, Пүүжээ ах хоёр   эмээд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулав. Виски задлахад   “энэ ямар аятайхан идээ вэ”  гээд дараалан таван хундага тогтоочихов. Ухаан санаа саруулхан, уужуу тайван зантай буурай хүн болгонд  чихэр өгөв. Эмээгийн өгсөн том чихрийг тээр хол газраас цүнхэндээ тээж ирээд хүүдээ өгсөн юм. Бусдын төлөө буян үйлдэж ирсэн хүний сэтгэл агуу байдаг гэдэг. Энэ буурай өөрөө үр хүүхэд төрүүлээгүй ч хүний найман хүүхдийг өсгөж хүн болгосон ачтан. Бас тайгыг хүүхдүүдийг хооллож ундалж ирсэн өгөөмөр сэтгэлтэн. Нөхрийг нь нутгийнхан нь  Аав Аюуш гэж дууддаг байжээ. Цагаан нуур суманд нярав, нягтлан, хөрөө рамны цехийн дарга, цаа бригадын дарга  гээд хаана ажил догдолсон байна түүнийг томилж илгээдэг байжээ. Очсон газар болгон нь өөдлөн дээдэлж, өнгө төрхөө засдаг  байж. Зорьж очсон хүнд сэтгэлээсээ тусалдаг , эцэг шиг нөмөртэй, уул шиг түшигтэй учир нутгийнхан нь Аав Аюуш хэмээн хүндэлдэг байжээ.  

Ингээд бид маргааш өглөө нь Ренчинлхүмбэ сумруу давхилаа.

Дархадын хотгор нь байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харуулсан экосистемийн хэв шинжийг бүрэн төлөөлж чадахуйц,  үзэсгэлэн бүрдсэн, унаган төрхөө хадгалж үлдсэн онгон тансаг байгальтай билээ. Тус суманд ард иргэдийг  анагаах  увидастай Хоног цол /Утрага/ ,Боом, Цагааннуур, Хар ус, Сариг, Хар нуурын рашаантайгаас гадна уул тайгад нь янгар ямаа, зэрлэг цаа,Аргал угалз, шилүүс, баавгай, ойн булаг, ирвэс зэрэг ховордсон болон дархан цаазат амьтад сүлжилдсэн, гол нууруудад нь дархадын цагаан загас, тул, пельд,  хадран, зэвэг зэрэг загас арвин их, есөн зүйлийн шувууд чуулсан, Вансэмбэрүү, алтан гагнуур лүдүү ломбо, царван, жавхаалаг башир зэрэг эмийн ургамалаар баян,  аянчин гийчдийн сэтгэлийг татсан үзэсгэлэнт нутаг аж.

 Утрагын хүрхрээ, 72 метрийн өндрөөс буусан Арсайн хүрхрээ, Монголын хамгийн өндөр мод болох 42 метрийн өндөрт модтой Харууны шивэр зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд бий. Мөн  Чингисийн хоргон шивээ , Чингисийн  зэл чулуу, Хогорогын шан, Цахирын хярын эртний булш, хиргисүүр зэрэг  түүх дурсгалын газар олонтой.

Бид Ренчинлхүмбэ сумын урд талаар  урсдаг Жаргалтантын голыг зорьж очлоо.

Энэ гол нь хөхөө өвлийн хүйтэнд ч хөлддөггүй. Сүр жавхлантай шигүү тайга,  өндөр уулсаар хүрээлүүлсэн энэ буйдхан газарт  жуулчид  зорьж очдог   юм билээ.

Энэ голын  харзалсан усанд шумбахад хамгийн таатай гэнэ. Манай багийнхнаас хоёр хүн шумбав. Тэбэ ах бол  хөр цастай хүйтэнд ч харзанд  ороод сурсан учир хүйтнээс үл халшрана.  Хүний биеийн дархлаа сэргээдэг гээд олон талын ач тустайг  тайлбарлав. Жаргалантын голын усан доторх ургамал нь нов ногоон,  ойр хавиар нь битүү цас. Замаг нь нов ногоороод нэн үзэсгэлэнтэй.

Голын эрэг дээр зогсч байтал хос хун хөвж харцаа үл салгав.  Хасах 50 градусын хүйтэнд голын усанд усны шувууд шаагилдах нь  үнэхээр  содон.

Дөрвөн улирлын гайхамшигийг тольдое гэвэл  Дархадын хотгорт очмоор юм билээ. Зун, хавар, намар, өвөл болгон өөр өөрийн өнгөтэй, бас үнэртэй байж таараа. Өвөл бол хаашаа ч харсан цасан цасан өнгө ноёлоод сэтгэлийн хир буртаг угаагдаж байгаа мэт мэдрэмж төрнө. 

Тэмдэглэл хөтөлсөн Допа  

Сэтгэгдэл