LIVE


LIVE: Д.Нямхүү: Өнгөрсөн шөнө орон нутаг болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

2 сар TIMES.MN

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.  

Мэдээллийг үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан. Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнгөрсөн шөнө орон нутаг болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйОдоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна" гэв. Мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая" гэлээ.




Холбоотой мэдээлэл