Нийгэм


ОХУ гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй

3 өдөр, 10 цаг TIMES.MN

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

 

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.




Холбоотой мэдээлэл