ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 25 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 4 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 9


ТАЙГЫН НУУЦ


Манай багийнхны өвлийн аялал үргэлжилсээр Цагаан нуур сумын барааг тольдов. Улаан -Уул сумаас гараад энхэл донхол ихтэй, багагүй бартаатай замаар сэгсчүүлсэн болоод ч тэрүү Цагаан нуурын мөсөн дээр гараад давхихаар засмал зам шиг дардан, донсолгоогүй учир хэсэг дуг хийсэн байлаа. Бид сумын төвд сааталгүй  үдшийн бүрий болохоос өмнө Зүүн тайга орохоор цааш давхилаа. Баруун тайга руу машинтай аялна гэж мөрөөдөх ч хэрэггүй гэнэ. Морь, цаа унаж л хүрдэг газар учир домог түүхийг нь  сонсоод, барааг нь холоос харуулдаад буцахаас аргагүй аж. Нутгийн бүсгүй А.Цэндмаа биднийг газарчилж явав. “Одоо Бага Өлөөр өгсч явна. Цаагуур нь өгсвөл Их Өл гэдэг. Энэ газар их онцгой, зуд болдоггүй ээлтэй нутаг” хэмээн тэрээр тайлбарлаж явлаа. Бургасан  дундуур гарсан жимээр  жирийлгэсээр Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатангийн отогт очлоо.  10 –аад  урцын хамгийн наад талынхаас ув улаан хацартай 10 орчим насны охин гарч ирээд хэсэгхэн харж зогссноо буцаад орчихов. Нар гудайсан болоод ч тэрүү жиндүү гэж жигтэйхэн. Урцан гэрийн гадуур цаанууд бэлчинэ. Цаа их эгдүүтэй амьтан юм билээ. Нүд нь тормолзоод, өөдөөс бөлтийтөл ширтэнэ. Цаанд  эрвээлж (зориулалтын цааны эмээл) тохож мордохгүй бол нуруун дээр тогтоно гэж амаргүй. Урцан гэрүүдийн ардах цэлийсэн хашаанд  цөөн хэдэн  хугаш ( цааны тугал ) хашжээ.

Цаа тайгадаа  дэндүү зохицсон амьтан аж. Жаахан хөвд  зэрэг идээд л цадчихна. Амаа ангайж явдаг, хөлсний булчирхайгүй, хөлийн тавхай нь өндөр уулархаг газар явахад илүүтэй зохицсон учир мөсөн дээр ч  барагтай  бол  хальтрахгүй. Өвөлдөө 50-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаатангууд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг ажээ. Хөвсгөл аймаг  бусад аймгаас ялгагдах онцлог нь зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг өсгөн үржүүлж өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын зүүн, баруун тайгын иргэд  2497 гаруй цаатай болжээ.

Эх орны дайны үед хойд хилээр дүрвэн орж ирсэн  уйгар иргэд Монголоос орогнол хүсч, олон ч удаа хөөгдөн гарч байсан боловч 1957 онд тэднийг Монгол Улсын иргэн, тэр дундаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяалалтай  болгосон гэдэг. 1985 онд Цагааннуур сумыг тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулжээ.

  Урцан гэрээс соёл иргэншил рүү шилжих сонирхол тэдэнд үгүй. Нар салхи харагдсан брезент, хэдхэн шургаагаар гэрээ хэцээлж сүрлэг өндөр уулс, хөвд тайгаар хүрээлэгдсэн хүний хөл ч хүрээгүй онгон дагшин газартаа тэд эзэн сууж амьдарсаар л байна. Тайгын  өвөрмөц ёс заншил, нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалаа авч үлдсэн тэд  үндэсний цөөнх юм. Цаатан иргэдийнхээ   нарийн тоог Монгол улс өнөө хэр яг таг  мэддэггүй. Яагаад гэвэл дархад айлд өргүүлсэн, гэр бүл болсон гээд цус холилдоод цэвэр цаатан иргэд гэж ялгаж тогтооход амаргүй. Ямартай ч  албан сурвалжийн тооллогоор Хөвсгөл аймагт одоогоор   670 цаатан тува иргэн аж  төрж байгаа  аж. Өнөөдөр Цагаан нуур суманд 2000 гаруй иргэн амьдардагаас 30 орчим хувь нь цаатангууд.  Тайгадаа цаагаа маллаж амьдарч байгаа 400-аад цаатан төрийн тэтгэмж, дэмжлэг хүртдэг юм байна. Харин үлдсэн 200-аад цаатан хүмүүс төрийн албанд алба хашдаг, мал малладаг, өөр ажил алба эрхэлдэг учир тэтгэмжинд хамрагддагүй гэнэ.

Энэ отгийн хамгийн өндөр настай айлд бид хэд зочлов. Гэрийн эзнийг Б.Өвөгдорж, гэргийг нь Ц.Дарь-Эх хэмээдэг. Тэбэ ахыг танимхайрч “Та Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа 1000 малчины чуулган, цаа бугын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ажил хийснийг  тань мартдагүй юм. Одоо УИХ-ын гишүүн байх аа больсон уу” гээд  олон асуултаар булав. Нүүр дүүрэн инээмсэглэсэн гэрийн эзэгтэй цаа бугын өтгөн сүүгээр цай чанаж аягалав. Ааг ханхалсан өтгөн цайнд ганцхан халбага л цааны сүү хийж харагдсан. Гэтэл амт нь тагнайд амтагдаж, үнэр нь цоргиод л, хамар дээр хөлс бурзайгаад ирэв. Анх удаа цааны сүүгээр чанасан цайг урцан гэрт, ил галын дэргэд суугаад ууж байгаа болоод ч тэрүү сэтгэлд нэг л өег. Цаатангууд их өлчир юм. Брезентээр бүрсэн урцандаа  модон нааран (унтах ор) дээрээ унтчихна. Шөнө гал ч түлэхгүй. Хасах 55 хэмийн хүйтэнд ч ажрахгүй. Хүүхдүүд нь хөхөө өвлийн хүйтэнд ноосон цамцтай гүйлдэцгээнэ. Би үстэй дээл, үнэгэн лоовууз, хурган дэгтий өмсчихөөд аяга цай оочилж, ил галын дэргэд  суухдаа халууцах байтугай хаа нэгтээгээс салхи сийгээд байгаа юм шиг санагдаад байв.

Б.Өвөгдорж гуай Тэбэ ах хоёр хууч хөөрсөөр харуй бүрий болов. Хэрэгт  дуртайгаараа тэдний ярианд чих тавина. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч асан  2012 оны 12 –р сарын 22-нд буюу дэлхий сөнөнө хэмээх цуурхал дэгдсэн өдөр нисдэг тэргээр энд бууж, урцанд хоносныг монголчууд андахгүй мэднэ. Тэр хоносон айл нь Б.Өвөгдорж гуайнх байж таарлаа. Цаатангууд зах зээлийн ороо бусгаанд амьдрал ахуй нь хүндхэн, орлого олох зүйлс хомс учир цаагаа нядалсаар тоо толгой нь цөөрч, амаргүй байх үед Монгол төрийн тэргүүн зочилж, цаа малладаг цаатан өрхөд тэтгэмж олгох шийдвэр гаргасанд цаатангууд их талархдаг нь ярианаас нь илт. Арай бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэсэн үү гэж асуумаар санагдсан ч аман дундуураа алгадуулж мэднэ гэсэн мэдрэмж яагаад ч юм төрснийг нуух юун. Цөөн үндэстнийг мөхлийн ирмэг ирсэн үед авралын гараа сунгасан гэж ярьж байгаа хүмүүсээс  яаж тэгж зүрхэлж асуух билээ дээ. Цагааннуур суманд цаа маллан урцанд амьдарч буй цаатнууд сар бүр амьжиргааны баталгаажих төвшинтэй тэнцэх хэмжээний 212  мянган  төгрөгийн мөнгөн тэтгэмж авдаг юм байна.  Гурван жилд нэг удаа улсын хилийн цаадах  тува ах дүүтэйгээ уулзахад бүх зардлыг төрөөс хариуцна. Мөн цаатан айлын хүүхэд   их, дээд сургуульд суралцвал  төлбөрийг төрөөс 100 хувь төлдөг  юм байна.

Б.Өвөгдорж гуай сонин түүх хуучилж байлаа. Тэрээр “Ойн иргэдэд  цаа  байгаагүй гэсэн домог яриа бий. Нуурын захад гурван хүүтэй нэгэн ядуу айл амьдардаг байжээ. Том ах нь нойрмог, бас залхуу. Өдрийг унтаж өнгөрүүлдэг. Дунд хүү нь ажилсаг. Бага хүү нь сэргэлэн, лимбэ тоглодог, хөөмийлдөг, бас их сайхан сэтгэлтэй байж гэнэ. Буурал ижий, аав хоёр нь бурхны оронд одохоос өмнө захиас  захижээ. Нэгэн өдөр ах дүү гурав Умай уулыг зорьж, аав, ээжийнхээ  хэлсний дагуу орон хангайн  эзэнд залбирч суужээ.  Бага дүү нь  3 өдөр, 3 шөнө лимбэдэж, хөөмийлж гэнэ. 3 дахь  өдрийн үүр хаяарахын өмнө чихэнд нь  “Юу хүсч байна” хэмээн шивэгнэхийг сонсоод “Олон цаатай болж, элбэг дэлбэг амьдармаар байна”  гэжээ. Ингээд бага хүү нойрондоо дийлдэн унтаад өгчээ. Гэтэл сэрээд хартал олон цаа бэлчиж, дунд ах нь хариулж, зарим цааг уясан байжээ. Ингэж ойн иргэд цаатай болсон түүхтэй юм гэнэ лээ” гэж буурлууд маань хуучилдаг байсан гэв. Үүх түүх сонирхоод байгаа хүмүүст дахиад нэг домог ярьж өгөх үү хэмээн Б.Өвөгдорж гуай инээмсэглэв. Тэрээр толгойгоо илж, цаатангууд дунд үлгэр мэт олон домог бий. Тайгын хуулинд захирагдаж амьдардаг хүмүүс учраас  уул усыг амьтай, эзэнтэй гэж үздэг”  гэв. Тэрээр үргэлжлүүлэн  эртний нэгэн домог хуучлав. “Долоон охинтой айл  хоол унд олдохгүй, даарч хөрч, зутруухан амьдарч байж л дээ. Нэгэн намар улаан цэцэгтэй зэрлэг цагаан төмс ихээр ургадаг газар намаржиж, бүх л төмсийг түүж, хүнсэндээ хэрэглэж гэнэ. Гэтэл нэг өглөө долоон охин гэнэт алга болж, эрж сураад мөрийг ч олсонгүй. Аргаа барсан эцэг, эх нь нутаг усандаа зартай зайранд очиж үзүүлэхэд Аги уулын долоон голын  эзэн савдаг болсон” гэжээ. Энэ домгоос үүдэлтэй Б.Өвөгдорж гуайн аав, ижий нь ан гөрөө  хийж явахдаа 7 голын эхээс дээш бүү яв, хээр цай чанавал дээжийг нь  өргөж байгаарай гэж захидаг байсан гэнэ. Б.Өвөгдорж гуай залуу байхдаа иймэрхүү домог яриаг тэр бүр ойшоодоггүй байж л дээ. Нэгэн намар анд явж байгаад ижий, аавынхаа хэлээд, захиад, анхааруулаад байдаг газарт ирж гэнэ. Унаж явсан цааны бөгс нь өглөө сэрэхэд хар будгаар будсан мэт тас хар болсон байжээ. Эзгүй тайгад хэн цааны сүүлийг будах билээ,  өвгөдийн яриа үнэний ортой, орон хангай эзэнтэй гэдэгт тэр цагаас хойш  гүнээ итгэдэг болжээ.

Тайгад эртний домог яриа хөвөрч, хижээл насны энэ эрхэм “тайгад тайгын нууц гэж их бий. Та нарт бол  үнэмшихэд бэрх санагдана. Ойлгож мэдрэх, хүндэтгэж дагах, хайрлаж хамгаалах  гэж хичээдэг дээ. Тайгын хүнд  ямар ч шилтгээн, орд харш байсан ч  орлож үл дийлнэм, сэтгэлийг нь  үл татнам” хэмээв.  

Тэрээр цааш үргэлжлүүлэн хүүрнэж “Цаагаа саагаад үйсэн бортгон саванд хийгээд тавьтал тэр нь  дорхноо байхгүй болчихно. Ийм зүйл тайгад бишгүй л тааралдана. Сэмхэн хүнд харагдахгүйгээр уулын авилан хүртжээ гэсэн үг. Бас нэг  удаа цаанууд уулнаас гүйлдээд ирлээ, гэтэл нэг махийлгасан эвэртэй цааны эвэр ногоон хүрэн өнгөтэй болчихсон байхыг хараад уулын эзэн тамгаа даржээ   гэж бодсон. Ийм зүйлүүдийг өөрийн хоёр нүдээрээ харсан учраас итгэхгүй байхын аргагүй юм даа” гэв.   

Б.Өвөгдорж гуай их намтар түүхтэй хүн аж. Тувагаас орж ирсэн ойн иргэдийг Ренчинлхүмбэ суманд  суурьшуулж, 1950 оны сүүлээр Цагаан нуурт загасны аж ахуй байгуулж, залуучуудыг нь  энэ үйлдвэрт ажилд оруулж, хүүхдүүдийг нь  дунд сургуульд сургах болжээ. Социализмын үед цаатан иргэдийг ийнхүү төрийн бодлогоор дэмжиж ирсэн ч  гадуурхал гээч амь бөхтэй оршсоор байж. Анх 1960 оны эхээр монгол хэл мэдэхгүй, бодон гуталтай, даалимбан дээлтэй, дугариг малгайтай хүү сургуульд ороход хүүхдүүд гутал руу нь өшиглөөд гүйчихдэг байж. Ренчинлхүмбэ сумын дунд сургуульд 8-р анги төгсөөд Загас агнуурын аж ахуйд ажилд оржээ. Нэгэн өдөр  золгүй үйл явдал болов. Сархад зооглосон  дархад залуус тойрч зогсоод энэ цаатанг газар дээр нухчихая гэхэд эгдүүцэн бухимдаж, барьж аваад балбаад хаячихав. Үүнээсээ болоод танхайн хэргээр “аавын хаалга” татаж ,  уулын Төмөр хэмээх  хүнтэй нийлж оргоод ялаа нэмүүлж, Зүүн хараагийн шорон, Манаатын чангад хүмүүжиж байгаад тайгадаа  буцав ирэв. Ирсэн даруйдаа Ц.Дарь-Эх эгчийг олж хараад л бодлоос салахаа больж, сэтгэл нь татагдав. Хүмүүс орон шоронд орсон гээд нүднийхээ булангаар харж, жийрхэнэ. Ц.Дарь-Эх эгчийг нутгийн хүмүүс ч  ятгана. Ийм сайхан охин байж танхай балмад хүнтэй  гэр бүл болох дэмий гээд л элдэв үг дайна. Гэвч бусдын сонжсон үг, хэцүү нэртэй газарт хоригдож байсан түүх   Ц.Дарь-Эх эгчийн сэтгэлийг үл торгоож,  зүүд совингийнхоо мэдрэмжиндээ олж харсан хүнээ насныхаа ханиар  сонгож  40 гаруй жил хайр дүүрэн амьдарч байна. .

Тайгад насаараа амьдарч байгаа энэ эрхэм   Ц.Лоохууз гуайгаас олон зүйл сурснаа, бас   танилцаж  талархаж явдагаа ч нуусангүй. Намын төв хорооны бүгд хурлаар  Ю.Цэдэнбалыг шүүмжилсэн хэмээн  далимдуулж намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав,Лоохууз гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” хэмээн ажлаас халж, дамын наймаа хийсэн гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хорьсон  түүх бий. Ц.Лоохуузыг шоронд хоригдож байхад Б.Өвөгдорж гуай таарч , гал хамууд болж, тэр хүнээс амьдралын нарийн ухаанд суралцсан гэнэ. Дархадын суманд  Ц.Лоохуузыг нутаг заагдаад ирэхэд нь  эргэж очиж хууч хөөрдөг байж. Нэг өдөр цааны  годон олж ирээч гэжээ. Түүнийг олоод очтол хачин гоё хэлбэр хийцтэй годон гутал хийсэн байжээ. Ц.Лоохууз  нутгийн хүмүүст тэр гутлыг хэрхэн хийхийг зааж өгснөөс хойш яг тийм хэлбэр, хийцтэй  гутал  олноор хийгдэх  болж  Цааны годон гутал хэмээн эрэлт ихтэй болжээ.

Тэбэ ах (УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва)  Ц.Лоохууз гуайн цагаан хөөргийг зах зээлд шилжээд удаагүй байхад 69 машинаар худалдаж авч байсан, Зааг номондоо тэр түүхийг ч оруулсан хэмээлээ. Б.Өвөгдорж гуай  “Эртний сайхан андынхаа тухай заавал уншина аа” хэмээн олзуурхав. Тэбэ ах “Зааг номоо Герман, Солонгос, Орос хэл дээр хэвлүүлсэн.  Одоо англи хэл дээр гаргахаар ажиллаж байгаа. Монгол орноо, түүх, соёлоо дэлхий дахинд сурталчлах хүсэл өвөрлөж явдаг” гэв  . Б.Өвөгдорж гуай номонд нугасгүй, туулаагүй амьдралын туршлагыг номноос олж болдог юм гээд инээмсэглэн  бэлгэнд авсан “Зааг” номоо хоймортоо заллаа. Ийнхүү  бидний хууч яриа өндөрлөж , Б.Өвөгдорж, Ц.Дарь-Эх эгч хоёр гараа даллан үдлээ.

Тэнгэрт одод түгсэн тэр орой   нам гүм ноёлж,  тайгын нууцаас сонссон тэр агшин мартахын аргагүй дурсамж болж үлджээ.

 Үргэлжлэл бий.

Тэмдэглэл хөтөлсөн Допа  

Сэтгэгдэл