Нийгэм


12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно

2 долоо хоног TIMES.MN

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж. дүгнэлт гаргахаар заасан байдаг.

Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно.

Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан.

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа:

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.