2020,3-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Ордуудын өрнийн зурхай

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

2020.03.25 ЛХАГВА ГАРАГ Хаврын дунд шарагчин туулай сарын Нэг цагаан улаагчин туулай өдөр Үс засуулвал: НАС АХАР БОЛНО Наран ургах, шингэх: 06.44-19.12 Барилдлага: РАШААН Шүтэн барилдлага: ТИЙН МЭДЭХҮЙ Суудал: Хий Аргын тооллын 3 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 1, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.