Нийгэм


Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх заавар

2 сар, 2 долоо хоног TIMES.MN


СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.


1.Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа


2.Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ.


Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д очиж жолооны үнэмлэх захиална.

3.Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрын дугаар/


ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ


ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 
1.Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа

Мэдээллийг 2020-03-24 өдөр шинэчилсэн.




Холбоотой мэдээлэл