ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 19 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 8

 ТАЙГАД ТӨРСӨН БҮТЭЭЛҮҮД

Бид Улаан-Уул сумын Баянгийн хярд өвөлжиж байгаа айлд түрхэн саатаад цааш давхилаа. Хоёр хоног үзэсгэлэнт газруудаар хамтдаа явж үүх түүх хуучилсан  нутгийн сайхан  хүмүүс Улаан сумын хилийн зааг дээрээс биднийг  үдэж өгөв.  Монгол орныхоо хоймор нутгийн үзэсгэлэнт байгаль Дархадын Цэнхэр Хотгороор хөндлөн гулд давхиад, цаашаа   Цаатан овогийнхон амьдардаг  Тайгын уулсаар, Тэнгис Шишгэдийн бэлчирээр явахаар аялал маань үргэлжлэв. Дархадын цэнхэр хотгорт дуулж сонссноо бүгдийг буулгаж үлдээе гэвэл найман цуврал тэмдэглэл  байтугай бараг бэсрэгхэн ном ч бүтээчихээр их олзыг өврийн дэвтэртээ буулгаж авчээ. Билэг цэцэн дархад зоны дунд  ирээд  бүтээл туурвиж  Монгол түмнийхээ оюуны өв санд  шигтгээ нэмж  алдраа мөнхөлсөн уран бүтээлчдийн тухай дуулснаа бас  хүргэмээр санагдчихав.

Төрийн шагналт, МУСГЗ, АУЗ, Яруу найрагч Б.Лхагвасүрэн энэ нутагт томилолтоор ажиллаж, урлагийн бригадын тоглолт хийгээд явж байж л дээ. Социализмын үед чинь манай урлаг соёлынхон хавар, намар урлагийн бригадаар явж  сум, багаар орж  зарим үед малчны хотонд ч    очиж тоглолт хийдэг байв. Ингэж л хүн ардаа урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх, соёлын үрийг түгээхэд төр засгийн зүгээс анхаарч, хүн л амьдарч байгаа бол хүрч очихыг зарлигддаг байж. Дархадын цэнхэр хотгорт  урлагийн бригадаар тоглолт хийгээд буцаж явтал  манан татаж, бороо асгарчээ. Авьяаслаг найрагч дэвтэр, үзгээ шүүрч аваад “Үүлэн цэнхэр хангай “ шүлгээ тэрлэсэн түүхтэй  юм байна. 

Үүл гижигдэн найгах
Арын номин шугуй
Үрэл бурам жимс нь
Атганд унадаг хангай

Өглөө дуулсан дуу минь
Өдөржин хоргодог шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай

Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөндөдгүй шугуй
Зүс нь цоохор янзага
Сөгдөж төрдөг хангай

Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай хэмээн шүлэгч уншихад хамт явж байсан хөгжмийн зохиолч Ц.Чинзориг газар дээр шууд аяыг нь зохиож  орой нь тоглолт дээр дуучин Ц. Өлзий –Орших дуулж байжээ.


       

Нас залуу, цус шингэн,  идэрхэн байхдаа яруу найрагч   П.Бадарч (МУСГЗ, Ардын уран зохиолч ) бас л  урлагийн бригадаар  энэ нутагт явж байхдаа  нэг сайхан бүтээлээ туурвижээ. Улаан –Уул сумын буудалд буухад  үйлчлэгчийн нэрийг Хүүжий, бас оройн бүжигт ороод урьж бүжиглэсэн бүсгүй нь Дүүжий. Зэргэлдээх сум Ринчинлхүмбэ суманд очоод буудаллахад бас Хүүхэнжий хэмээх бүсгүй үйлчлэв. Ингээд найрагч Дархадын цэнхэр хотгор дууны үгийг бичжээ. Энэ дууг зарим хүмүүс ардын дуу мэт андуурах нь бий.


       

Дархадын цэнхэр хотгор нь хоё
Далай шиг болоод уужимхан
Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хоё
Үлгэрийнх шиг болоод даруухан
Хүүжий дүүжий хүүхэнжий
Хүрээд иртэл минь баяртай
Аажий ээжий хоёртоо би
Аминчлан захичихаад ирий дээ хоё

Цагаан цааны нуруунд нь хоё
Тогтох л болов уу яадаг л бол
Царайлаг чинийхээ дэргэд л хоё
Тэнцэх л болов уу яадаг л бол
Хүүжий дүүжий хүүхэнжий
Хүрээд иртэл минь баяртай
Эгчий дүүдий хоёртоо л би
Эргэж золгочихоод ирийв дээ хоё

Тоомойн өндөр давааг нь хоё
Торох л үгүй давна даа
Торомгор дархад бүсгүйг хоё
Мартах л үгүй сананадаа
Хүүжий дүүжий хүүхэнжий
Хүрээд иртэл минь баяртай
Аажий ээжий хоёртоон би
Аминчлан хэлчихээд ирий дээ хоё хэмээн эгшиглэж, дуун цэнхэр давалгаа дархад зон гэлтгүй орон даяар түгсэн түүхтэй.

Би  Төв аймгийн Зуунмод суманд  болсон “Болор цом-32" яруу найргийн наадмыг тодхон санадаг юм. Яагаад гэвэл нутгийн маань яруу найрагч залуу тэргүүн байрыг эзэлж, түүний бичсэн шүлэг  найрагт дурлагсдын дунд шуугиан дэгдээсэн болохоор яахан мартах билээ. “Хадагтай мод”  шүлгээрээ найрагчдын тэргүүн наадмаас  шагнал хүртсэн яруу найрагч Б.Мягмаржав  нэгэн ярилцлагадаа “Хадагтай мод” бол яах вэ дээ. Монголчуудын шашны зан үйл байгальдаа хэтэрхий харгис хандаж байгаа тухай бичсэн юм. Би бас муугүй фэйсбүүкчин. Нэг удаа манай нутгийн хүн өөрийн фэйсбүүк хуудсандаа хадганд боогдсон модны зургийг оруулсан байсан. Хүмүүс өөрсдийгөө л аугаа гэж бодох юм. Гэтэл хурьцаж амьдрах, ханилан амьдрах өгөгдлийг байгаль зөвхөн хүнд бус амьтан, ургамалд ч заяачихсан байсан шүү дээ. Тэгтэл 13-тайдаа хэвлийгээрээ татаж бүслүүлсэн хадагтай мод 23-тай амаржих гэж байгаа эх шиг болсон үед нь хэрхэн тарчлаан зовоож байгааг зүрх сэтгэлээрээ би мэдэрсэн юм” ярьж байсан удаатай. Найрагч агсанд ийм шүлэг тэрлэх   сэдлийг төрүүлсэн хүнтэй нь Улаан-Уул суманд таарсандаа миний хувьд ихэд олзуурхав. М.Батцогт гуай мөргөлч, аялагчдын залбирч модонд уяж орхисон хадаг байгаль эхэд ямар их уршиг тарьж байгаад харамсч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ мод цэвэрлэх ажлыг эхлүүлжээ. Тэрхүү  ширэлдсэн хадагнуудыг модноос салган  шатааж, хүмүүст моддыг хадгаар бүү боомилооч хэмээн зургийг нь фэйсбүүктээ оруулжээ. Түүний постыг харсан эртний найрагч анд нь шүлэг бичиж Болор цом гардаж авчээ. Энэ хоёр хүн андын барилдлагатай төдийгүй төрмөл авьяастай найрагч хэмээгддэг  Б.Мягмаржавын   бараг бүх шүлгийг  цээжээрээ уншдаг юм билээ. Найзыгаа  дэндүү эрт бурхны оронд заларсанд, дархад зон олон авьяаслаг найрагч хүүгээ алдсанд, нутгийн  уул, ус нь байгалийн сайхныг харан биширч, магтан дуулж бүтээлээ туурвидаг авьяастнаа хальсанд харуусан буй хэмээлээ.  

“Хатагтай мод”  шүлгийг  тогтон байж нэг уншихад эрхгүй танд нэгийг бодогдуулна.

Арваан жилийн тэртээ энгийн шороо явсан юм

Арц ногоон хөвчийнхөө хэнзхэн мөчир байсан юмаа

Үрийн заяа гуйсан нэгэн мөргөлчин хүрч ирээд

Үндэс мөчирт минь хадаг уяад одсон юм

Зам зуур холхих холхигсод хадаг яндар уясаар

Замаг болтолоо навсайж даавуу шаавуунд дарагдлаа

Бэлхүүсэнд зангидсан цэнхэр самбай

Битүү унжлагад нүднээс далдарлаа

Замын хажууд сүглийх хадагтай модны

Замбуулинд  үрээ залж бүл нэмэх охин биеийн гоо бэлхүүс

Өсөх тусам оломдож татсан хадаг яндар улам чанагарна.

23 тай бүсгүй төрөх гэж дуншина

13 -д нь чангалсан бүс нь тайлагдахгүй

Нахиагаа дэлгэх гээд залуу модхон насан туршдаа энэлэн шанална

Газар зүрхнээс шахсан цус нь судсаа хагалж

Галбир төгс бие нь усан хаванд баригджээ

Гүйсэн нулимс нь цувсаар

Давирхай болон зунгаарч

Ургах үгүйн хооронд үхсэн амьдын завсарт

Алтан заадас салгаж  амаржина гэмээнэ

 Ардын хүндлэл хадаг  өрцөн дор нь чивчрээстэй

Тэвчээр алдарсан залуу модхон

Тэнгэр намайг ниргээсэй хэмээн мөчрөөрөө сарвайна

Ой ухаант хүмүүний авралын шүтээн хадагтай

Ойн их хөвчийнхөө   захад

Чөмгөөрөө буудуулсан чоно шиг дэгэнцэнэ.

Чөдөртэй мордсон морь шиг догонцоно

Самбай шигдсэн хадагтай мод

Саран дуултал орь дуу тавина

Дүлий оргисон өнөөх мөргөлчид

Дүүжлүүрийн олс мэт хадгаа зангидсаар

Луун хээтэй шидмэс монгол модыг минь боомилж,

Лус савдаг хилэгнэсээр өөд нар харуулсангүй.

Замын хажууд сүглийх хадаг уясан мод

Замбуулинд үрээ залж бүл нэмэх хадагтай мод.

Ийнхүү нутгийн хүмүүсийн хуучилсан дуу, шүлгийн түүхийг эргэн санаж, тархиныхаа  борхон нугалаас бүрт гээж орхихгүй хэмээн зурагласаар явтал Цагаан нуур сумын бараа харагдав.

Ийнхүү дархад зоны нутагладаг нутгаас цаатангуудын амьдардаг тайгын уулсруу дөхөх тэрхэн  агшинд  Дархадын  хотгорт зочилсон болгон амны уншлага мэт магтан дуулдаг найман шат мөрийг  дэлгэн барьж  хурайлая.  

Сүж буурал хорвоогийн нар туссан зулай

Туж цэнхэр тайгын онгон догшин савдаг

Дуундаа  жаргалтай дэлхийн цэгийн төдий хотгор

Дархад  зон олны төрж өссөн өлгий

Хан тэнгэрт цойлсон Дэлгэр хан оргилтой

Хөвч талдаа налайсан  эрдийн зургаан сүрэгтэй

Даяар монголын хязгаар Үлгэрийн орон гэмээр

Дархадын цэнхэр хотгорынхоо  үзэсгэлэнд  сөгдөн мөргөмүй.

Үргэлжлэл бий.

Тэмдэглэл хөтөлсөн Допа  

Сэтгэгдэл