2020,3-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

2020.03.19 ПҮРЭВ ГАРАГ Хаврын тэргүүн шар барс сарын Долоон улаан цагаагчин тахиа өдөр Үс засуулвал: НҮД БҮРЭЛЗЭН УЛЦАЙНА Наран ургах, шингэх: 06.57-19.03 Барилдлага: ҮЛ ТОХИРОХ Шүтэн барилдлага: ТӨРӨН ТҮГЭХҮЙ Суудал: ШОРОО Аргын тооллын 3 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номрхуулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.